1 ДҮГЭЭР ЭЭЛЖИЙН ЦЭРГҮҮД ХАЛАГДАЖ ИРЛЭЭ.
2016 оны 1 дүгээр ээлжээр цэргийн жинхэнэ албанд татагдан хугацаат цэргийн албаа нэр төртэй хаасан залуус 2017.05.01-нд халагдаж ирлээ. Улаанбаатар хот, Өвөрхангай, Овоотын цэргийн ангид албаа амжилттай хаасан залуусыг тэдний залуусын аав ээж, гэр бүл, найз нөхөд болон аймгийн Засаг дарга Г.Батжаргал, Баянхонгор сумын Засаг дарга Ж.Мөнхсоёл, ЗДТГ-ын Цэргийн Штабын дарга, хурандаа Б.Энхбаатар зэрэг албаны хүмүүс халуун дотноор угтаж авлаа.