Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ИТХ

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС - Орон нутгийн хүчгүйгээр улс орны хөгжлийг төсөөлөх аргагүй АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС - Орон нутгийн хүчгүйгээр улс орны хөгжлийг төсөөлөх аргагүй

ХҮН АМЫН ХӨГЖИЛ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН АЖИЛТНЫ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ.

2017-05-02

Баянхонгор аймгийн хэмжээнд хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарын үйл ажиллагааны стратегийн мөн чанар, үйлчлүүлэгч, хэрэглэгчдийн хэрэгцээг мэргэжлийн өндөр түвшинд хангаж, энэ чиглэлийн асуудлаар бүх түвшинд олон талын дэмжлэг үзүүлэх үйлсийг хэрэгжүүлж буй 150 гаруй мэргэжилтэн, 31 боловсролын нийгмийн ажилтан, 25 нийгмийн эрүүл мэндийн ажилтан төрийн болон төрийн бус байгууллага, ОУ-ын байгууллагатай хамтран ажиллаж байна. Баярын арга хэмжээг аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Баясгалангомбо, тухайн салбар байгууллагуудын удирдлагууд нээж, нийт ажилтан, албан хаагчдад ажлын амжилт хүслээ. Энэ өдөр салбартаа амжилт гаргаж, сайн ажилласан зарим хүмүүсийн төрийн, салбарын болон аймгийн чанартай шагналаар тус тус шагнуулсан юм.

 

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын ажилтнууд тэмдэглэлт өдрийн хүрээнд гар бөмбөгийн тэмцээн уралдааныг амжилттай зохион байгуулж, өөр хоорондоо хэтийн хөгжлийн асуудлаа илүү тодорхой, илүү үр дүнтэй болгохын төлөө зөвлөлдлөө.

 

Баянхонгор аймгийн хувьд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын ажилтны өдрийг гурав дахь жилдээ зохион байгуулж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3325
2169 / 65%
692 / 21%
226 / 7%
238 / 7%