Аймгийн Засаг дарга Г.Батжаргал Баянхонгор сумын Угалз 4-р багийн Иргэдийн нийтийн хуралд оролцож аймаг орон нутгийн баримталж байгаа бодлого болон хийж хэрэгжүүлж байгаа ажлын тухайд мэдээлэл өгч, иргэдийн санал хүсэлтийг сонслоо. 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Баянхонгор сумын утааны голомт хэсгийн нэг ба утааг багасгах зорилгоор цахилгааны шугам сүлжээний чадлыг сайжруулан тарифт тоолуур нэвтрүүлэх болон хүүхэд залуучуудын хөгжил, оролцоог дэмжиж усан бассейн бүхий спорт цогцолборын барилгыг байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа талаар танилцууллаа. Мөн тус багийн иргэдэд төрийн үйлчилгээг чанартай шуурхай хүргэх үүднээс багийн хөгжлийн төвийг барихаар зураг төсвийг нь хийлгэж дуусчээ.