Баянхонгор аймгийн ИТХ-ын ажлын албанаас Жинст суманд зохион байгуулж буй бүсчилсэн сургалтанд Баянхонгор, Богд, Баянговь, Өлзийт, Баянлиг сумдын ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга, ЗДТГ-ын дарга нар оролцож, Жинст сумын ИТХ болон ЗДТГ-ын үйл ажиллагаатай танилцлаа.
Сургалтыг дараах сэдвүүдийн хүрээнд зохион байгууллаа.
- НӨУБ-ын 2017 оны зорилт, үйл ажиллагааны чиглэл
- Khural.mn сайтын өнөөгийн байдал цаашид хөгжүүлэх арга зам
- ГХУСАЗЗ, ХАСХОМ, ЭБАТ-ын үйл ажиллагаа, мэдээ тайлан
- Архив албан хэрэг хөтлөлтийн стандарт
- Захиргааны ерөнхий хууль, Авилгатай тэмцэх тухай хууль, нийтийн сонсголын тухай хууль
- НӨУБ-ын дотоод ажил, үйл ажиллагааны өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудал