Баянхонгор сумын ГХУСАЗЗ хуралдлаа.
Баянхонгор сумын ГХУСАЗЗ 2 дахь удаагийн хурлаа хийж төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг эрчимжүүлж, багийн нутаг дэвсгэрт байрлах орон сууц, гэр хорооллын гудамжийг камержуулах, РС тоглоомын газрын үйл ажиллагааны цагийн хуваарьт өөрчлөлт оруулах, "Хөршийн холбоо" байгуулах ажлыг багуудын ИНХ-аар хэлэлцүүлж, зохион байгуулах зэрэг ажлуудыг энэ улиралд багтаан хийхээр төлөвлөлөө.