100 БУУДАЛТ ДААМЫН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ШИГШЭЭ ТЭМЦЭЭНИЙ НЭЭЛТ БОЛЛОО.
Аймгийн Засаг даргын ивээл дор Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах шалгаруулах 100 буудалт даамын тэмцээнийг Монголын даамын холбоо, АЗДТГазар, аймгийн Даамын холбооноос хамтран Баянхонгор хотод энэ сарын 22-29-ний хооронд зохион байгуулж байна. Тус тэмцээний нээлт аймгийн Баганат талбайд боллоо. 7 өдрийн турш явагдах улсын аварга шалгаруулах тус даамын тэмцээний ерөнхий шүүгчээр Улсын шүүгч, спортын мастер Д.Чойжилсүрэн, шүүгчээр Азийн даамны холбооны ерөнхийлөгч, монголын даамны холбооны дэд ерөнхийлөгч Б.Бат-Эрдэнэ, улсын шүүгч, спортын мастер н.Энхтүвшин нар шүүн явуулах юм байна. Эрэгтэй 14, эмэгтэй 14 тамирчид тойргийн системээр тоглох ба Дэлхийн даамын холбооны албан ёсны цагийн хяналт болох 1цаг+20мин+30сек –ээр тоглолтыг хийх ажээ.