Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ИТХ

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС - Орон нутгийн хүчгүйгээр улс орны хөгжлийг төсөөлөх аргагүй АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС - Орон нутгийн хүчгүйгээр улс орны хөгжлийг төсөөлөх аргагүй

"ЭРЧҮҮДЭЭ ХАЙРЛАЯ" АЯН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

2017-05-23

Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж байгаа эрчүүдэд артерийн даралт үзэх, биеийн жингийн индекс тодорхойлох, ЭХО шинжилгээ, холестрин, сахар хэмжих, серологи шинжилгээ хийх, элэгний B, C вирус тодорхойлох, сүрьеэ илрүүлэх шинжилгээ хийгдэж байна.

Эрэгтэйчүүдийн аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг хандлагыг дээшлүүлэх, эрэгтэйчүүдийн дундах өвчлөлийг эрт оношлож, эмчлэх, эрүүл мэндийн үзлэгийн мэдээллийн санг бий болгох зорилго бүхий тус аяныг аймгийн ЗДТГ, Нийгмийн бодлогын хэлтэс, сумдын ЗДТГ, Цагдаагийн газар, Автотээврийн төв хамтран зохион байгуулж байна.

Баянхонгор аймгийн хэмжээнд 2016 онд хүн амын нас баралтын 518 тохиолдол бүртгэгдсэний нас баралтын тэргүүлэх шалтгааныг цусны эргэлтийн тогтолцооны эмгэг, хорт хавдар, осол гэмтлийн шалтгаант нас баралт эзэлж байна. Цусны эргэлтийн тогтолцооны өвчний улмаас жил бүр 180-200 хүн нас барж байгаагийн 52 хувийг эрэгтэйчүүд эзэлжээ. Мөн шинээр оношлогдсон хорт хавдрын 88 хувь нь 3, 4 дүгээр үедээ буюу төгс эмчилгээ хийх боломжгүй хожуу үе шатандааа оношлогдож байгаагаас сүүлийн жилүүдэд хорт хавдрын нас баралт нэмэгдэх хандлагатай болж, хүн амын нас баралтын 2 дахь шалтгаан болж байна. Мөн осол гэмтлийн шалтгаант нас баралт хүн амын нас баралтын 3 дахь шалтгаан болж, 80 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна.

 Тус аяныг аймгийн Засаг даргын захирамжаар жил бүрийн дөрөвдүгээр сарын 20-ны өдрөөс зургадугаар сарын 15-ны хугацаанд зохион явуулж байхаар тогтжээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3328
2171 / 65%
693 / 21%
226 / 7%
238 / 7%