Орон нутгийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд Баянхонгор үйлдвэржилт, хөгжлийн корпорациас 560 сая төгрөгний зээлийг 14 ААН-д өнгөрөгч 7-р сард олгосон билээ. Уг олгосон зээлийн төслүүд хэрхэн хэрэгжиж байгаатай тус корпорацийхан газар дээр нь очиж танилцаж байна.
“Богд бүгийн гэзэг” ХХК нь эсгийний үйлдвэрлэл явуулдаг ба тоног төхөөрөмж авахаар 28 саяын зээл авчээ. Авсан зээлийнхээ хүрээнд 2 ээлжийн самнах төхөөрөмж авах ба одоо эхний ээлжийн төхөөрөмжөө тулгуурлан эсгийний үйлдвэрлэл явуулж байна. Самнах төхөөрөмж авсанаараа ажиллагсадын ажлын бүтээмж өндөрсөж, илүү олон эсгий үйлдвэрлэж, түүний чанар сайжирсан, эрэлт ихэссэн зэрэг олон давуу талууд гарч улмаар борлуулалт ч сайжирчээ. Тус эсгийний үйлдвэр нь 11 сар хүртэл 500 гаруй ширхэг эсгий үйлдвэрлэх төлөвлөгөөөтэй ажиллаж байгаа ба одоогийн байдлаар 300 гаруйг үйлдвэрлэж худалдан борлуулаад байгаа юм байна.