Хонгор нутгийн хөгжил цэцэглэлт, хүүхэд бүрийн сайн сайхан, бүрэн дүүрэн амьдралын төлөө зүрх сэтгэл, оюун бодлоо дайчлан ажилласан Дэлхийн Зөн Баянхонгор-1 ОНХХөтөрлбөр нь 12 жилийн турш Баянхонгор аймагт амжилттай хэрэгжсэн билээ. Тус хөтөлбөр хүүхэд ивээн тэттгэх боловсрол, эрүүл мэнд, эдийн засаг гэсэн үндсэн 4-н чиглэлээр мөн тухайн үеийн хэрэгцээ шаардлагын үүднээс тусгай төслүүд болох өрхийн амьжиргааг дээшлүүлэх, сургуулийн хөрс орчныг сайжруулах, эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих, ногоожуулах, малжуулах зэрэг олон тооны хөтөлбөрүүдийг тусгайлан хэрэгжүүлсэн байдаг ба тус хөтөлбөрийн хаалтын арга хэмжээ 2017 оны 09-р сарын 6-нд аймгийн ХДТ-т боллоо.
Хаалтын арга хэмжээнд Дэлхийн Зөн Монгол ОУ-ын байгууллагын суурин төлөөлөгч, ноён Филл Ливерт , хадагтай Доронна Жавиер Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, ЗДТГ-ын дарга Ц.Дашцэрэн болон бусад албаны төлөөлөл болон тус төсөл хөтөлбөртэй хамтран ажиллаж байсан байгууллагууд, багш сурган хүмүүжүүлэгч, хүүхэд багачууд оролцлоо. Хаалтын ёслолыг нээж Дэлхийн Зөн Монгол ОУ-ын байгууллагын суурин төлөөлөгч ноён Филл Ливерт хэлэхдээ төсөл хэрэгжиж эхлэх үеийг өнөөгийн баянхонгортай харьцуулахад эхийн эндэгдэл буурсан, хүүхдийн сурч хүмүүжих орчин сайжирсан, нийгмийн харилцаанд хүүхдийн оролцоо нэмэгдсэн, нилээд тооны иргэдийн амьжиргаа дээшилсэн зэрэг эерэг үзүүлэлтийг дурдаад манай баг хамт олны үлдээсэн энэ зөв хэвшлийг цаашид аймаг орон нутаг хариуцлагатайгаар үргэлжлүүлэн авч яваарай гэдгийг захилаа.