Баянхонгор аймгийн хүнсний томоохон үйлдвэрүүдийн нэг болох М.Батдэлгэр захиралтай "Сүлдэн Тэнгэр" хоршооны Торлон нь үйлдвэрийн байраа өргөтгөж, илүү стандарт орчинд өөрийн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэхээр боллоо.
500 сая орчим төгрөгний төсөвтэй байгуулагдсан тус өргөтгөл нь 2 давхар ба үйлдвэрлэх процессийг ангилан явуулах тус бүрийн өрөө заалтай.
Нийт 40 гаруй ажиллагсадтай ба үйлдвэрээ өргөтгөснөөр өөр ажлын байруудыг нэмэгдүүлж, өөрийн нэрийн бүтээгдэхүүнээ илүү олон төрлөөр үйлдвэрлэх боломжтой болж байгаа юм.