Баянхонгор сумын түр оршин суугчдын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, гарах арга замууд хэлэлцүүлэг боллоо.
Хэлэлцүүлгийг нээж аймгийн засаг дарга Д. Батжаргал үг хэллээ. Хуралд бүх сумдын багийн Засаг дарга, Засаг даргын орлогч нар оролцсон үр өгөөжэй сайхан хэлэлцүүлэг боллоо. Тус хэлэлцүүлгийн үеэр аймгийн төвийн хэмжээнд үүсээд буй асуудал, хүндрэлүүдийн талаар Баянхонгор сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч Ж.Мөнхсоёл, Цагдаагийн газрын дарга Хурандаа Б.Оюутболд нар илтгэл тавьлаа.