"ШАТАР СОНИРХОГЧДЫН СУМЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН"-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулах Монгол улсын Шинэ Үндсэн хууль батлагдсан өдөрт зориулсан "Шатар сонирхогчдын сумын аварга шалгаруулах" анхан шатны тэмцээнийг 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр сумын ЗДТГ-ын зааланд зохион явууллаа. Тэмцээнд нийт 26 шатар сонирхогч оролцсоноос эрэгтэй 1 дүгээр байрт - Я.Болдбаатар, 2 дугаар байрт Б.Чойжоо, 3 дугаар байрт М.Хүрэлтулга, эмэгтэй 1 дүгээр байрт И.Нангил нар орж аймгийн аварга шалгаруулах тэмцээнд орон эрхээ авлаа.