Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдсэн ажилд хяналт шалгалт хийлээ.
Баянхонгор сумын ИТХ-ын дэргэдэх Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй хөрөнгө оруулалт, хөтөлбөр төсөл арга хэмжээний төлөвлөлт, санхүүжилт, гүйцэтгэлийн явцад хяналт тавих үүрэг Хяналтын зөвлөл нь 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ОНХСангийн хөрөнгөөр 2017 онд Баянхонгор суманд хийгдсэн ажлуудтай танилцаж хяналт шалгалт хийлээ. Хяналтын зөвлөлөөс гаргасан дүгнэлтийг сумын Засаг даргад албан тоотоор хүргүүлээд байна.