Сумын ГХУСАЗЗ-өөс аймгийн Эрүүл мэндийн газар, Онцгой
байдлын газартай хамтран “Ахуйн осол ба хүүхэд хамгаалал” сэдвээр Баянхонгор
сумын 0-5 насны хүүхэдтэй 80 өрхийг хамруулсан сургалтыг амжилттай зохион
байгууллаа. Тус сургалтаар өрхүүдийн дунд халуун тогоо, ус буцалгагчийг хүүхдэд
аюулгүй байхаар хамгаалалттай болгох 14 хоногийн хугацаатай болзолт уралдааныг
зарлаж дүгнэн эхний 3 байранд орсон өрхийг мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа. Тус уралдааны 1-р байрыг Т.Жаргалсайханы гэр бүл, 2-р байрт 6 дугаар багийн иргэн
Т.Мөнхоргилын гэр бүл, 3-р байрт 7 дугаар багийн иргэн Н.Дэлгэрцэцэгийн гэр бүл
тус тус эзэлж 1 дүгээр байр эзэлсэн гэр бүл 160,000 төгрөг, 2 дугаар байр эзэлсэн
гэр бүл 130,000 төгрөг, 3 дугаар байр эзэлсэн гэр бүл 75,000 төгрөгийн мөнгөн
шагнал, өргөмжлөлийн хамт гардаж авлаа.