Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ИТХ

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС - Орон нутгийн хүчгүйгээр улс орны хөгжлийг төсөөлөх аргагүй АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС - Орон нутгийн хүчгүйгээр улс орны хөгжлийг төсөөлөх аргагүй

“МАЛЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ” АМЖИЛТТАЙ БОЛЛОО.

2017-12-05

Аймгийн нийгэм эдийн засгийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Малчдыг мэргэшүүлэх” сургалтыг зохион байгуулав.Өмнөх жилүүдэд малчдыг мэргэшүүлэх сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж онолын хичээлийг ордог байсан бол энэ удаад тэднийг мэргэшүүлэх дадлага хичээлийн сургалтыг түлхүү орохыг зорьсон юм. Тус сургалт нь 12 дугаар сарын 01-нээс 03-ны хооронд аймгийн төвд зохион байгуулагдлаа. Сум тус бүрээс 5 малчин нийт 100 малчин уг сургалтад хамрагдав. Малчдыг Талх нарийн боов, Гар урлал, Эсгий ноос урлал, Эсгүүр оёдол, Гутал засвар, Барилга өрөг гэсэн ангиудад мэргэшүүлэх, мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт зохион байгуулагдав. Сургалтад хамрагдсан малчид идэвхитэй оролцож цаашид энэ төрлийн сургалтыг дахин зохион байгуулж илүү олон малчдыг урт хугацаагаар зохион байгуулах санал уламжлав. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3325
2169 / 65%
692 / 21%
226 / 7%
238 / 7%