Жил бүрийн 12 дугаар сарын 01-ний өдрийг “ДОХ-ын эсрэг асуудалд анхаарлаа хандуулах дэлхийн өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай.
Дэлхий нийтээрээ ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах тус өдрийг энэ жил “Бид сэргийлж чадна, харин та” гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. ХДХВ, ДОХ-оос сэргийлэх хариу арга хэмжээнд эрүүл мэндийн салбар төдийгүй бусад салбарын хамтын ажиллагаа тун чухал байдаг тул нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх үүднээс, Политехникийн коллеж, Ерөнхий боловсролын сургуулийн оюутан, сурагчдыг оролцуулан “Баганат” талбайд “Улаан тууз” алхалт, “АХА” асуулт хариултын тэмцээнийг зохион байгуулж, 280 ширхэг бэлгэвч, гарын авлага материалуудыг тараалаа. Уг арга хэмжээг нээж Эрүүл мэндийн газрын дарга А. Ганболд, Нийгмийн бодлогын хэлтэсийн дарга Л.Баясгалангомбо, ХДХВ/ДОХ/БЗДХ-ын кабинетын их эмч С. Одонтуяа нар үг хэллээ.