Сургалтыг аймгийн Шүүхийн Тамгын газар, аймгийн ЗДТГ-ын Цэргийн хэлтэстэй хамтран явуулсан бөгөөд Баянхонгор аймаг дахь шүүхийн байгууллагын танилцуулга, шүүхийн шинэтгэлийн 10 үр дүн болон сүүлийн үед шүүхэд гарч байгаа өөрчлөлт шинэчлэл , Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль түүний хэрэгжилтийг ханган ажиллахад анхаарах асуудал дээр санал бодлоо солилцож шүүхийн тамгын газрын дарга М.Майжаргал мэдээлэл хийлээ . Уг сургалтаар шүүх таслах ажиллагааг хэвийн тасралтгүй явуулахад сум болон багийг Засаг дарга нарын оролцоо чухал бөгөөд шүүхийн иргэдийн төлөөлөгчийг шүүхтэй холбох ГҮҮР болж хэрхэн хамтран ажиллахыг онцгойлон хэлэлцлээ.
‘’Шүүхэд мэдүүлэх эрх’’-ийн талаар шүүхийн тамгын газрын мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Б.Чулуунчимэг нар сургалтыг явуулж, тус сургалтын үеэр шинээр хэрэгжиж байгаа хуулиудын боршур, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаарх гарын авлага, ажилласан жил тогтоолгох, гэр бүл цуцлуулах тухай нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг бүрдүүлэх талаар болон бусад мэдээ мэдээлэл хийлээ.
Тус сургалтанд төрийн үйлчилгээг анхан шатанд нь иргэдэд хүргэдэг Багийн засаг дарга нар болон сумдын Засаг даргын орлогч нарын нийт 120 албан хаагч хамрагдлаа.