Бага боловсрол хариуцсан сургалтын менежер, багш нийт 28 багшийг ӨМӨЗО-ны Багшийн их сургууль, Эрээн хотын Олон улсын дээд сургуульд уйгаржин монгол бичгийн 5 өдрийн сургалтанд хамрууллаа. Энэ сургалтаар багш нарт монгол бичгийн үндсэн суурь мэдлэг, холбох эгшгийн дүрэм, ерөнхий зарчмаас сонгодог зарчимд нэгтгэн дүрэмжүүлж байгаа талаар онолын мэдлэгээ дээшлүүлж, компьютерт монгол бичгийн программ дээр бичих дадлага хийж сурсан төдийгүй өөрсдийн компьютерт программыг суулгаж бэлтгэн программ дээр ажиллах чадвараа сайжрууллаа.
Япон улсад зохион байгуулсан Тогтвортой хөгжлийн бодлого сэдэвт сургалтад Гурванбулаг сумын цэцэрлэгийн эрхлэгч Э.Цэрэнханд оролцож Кавасакийн хотын сургуулийн өмнөх боловсролын үйл ажиллагаатай танилцан сургуулийн өмнөх боловсролын систем, мэргэжил дээшлүүлэх тогтолцоо,хамтын ажиллагааны талаар туршлага судалж ирлээ. Сургалтад оролцох замын зардлыг “Сайн багш “ хөтөлбөрийн хүрээнд Аймгийн Засаг Даргын захирамжаар 3,1 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн.
БМИД-ээс зохион байгуулж буй БНСУ-д сургуулийн өмнөх боловсролын багш солилцоо хөтөлбөрийн хүрээнд Баянхонгор сумын 9 дүгээр цэцэрлэгийн багш Б.Хишигжаргалыг оролцуулж, БНСУ-ын Сувон хотноо 3 өдрийн сургалтад хамрагдаж, хүүхэд хөгжүүлэх сургалтын агуулга арга зүйн чиглэлээр “Үлэг гүрвэл” сэдвийн боловсруулалтын бяцхан гүрвэл үйл ажилагааны хүрээнд 4 өдрийн сургалтыг удирдан зохион байгуулж харилцан туршлага судалж ирлээ.
ОХУ -ын Улан-Үдэ хот дахь Буриатын Их сургууль дээр Орос хэл заах арга зүйн талаар сургалтанд хамрагдлаа. Сургалтаар сурагчдын оросоор унших, бичих, ярих, чадварыг хэрхэн хөгжүүлэх, коммуникатив арга зүйг сургалтандаа хэрхэн хэрэглэх, сурагчдын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх талаар заалаа. Сургалтын үеэр мөн Буриад Улсын Их сургуулийн багш ажилтнуудтай холбоо тогтоож цаашид хамтран ажиллах боломжийг судаллаа.