Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ИТХ

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС - Орон нутгийн хүчгүйгээр улс орны хөгжлийг төсөөлөх аргагүй АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС - Орон нутгийн хүчгүйгээр улс орны хөгжлийг төсөөлөх аргагүй

“БАГА НАСНЫ ХҮҮХДИЙН ХҮЧИРХИЙЛЛЭЭС АНГИД БАЙХ ОРЧИНГ ДЭМЖИХ НЬ” ТӨСӨЛ МАНАЙ АЙМАГТ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ.

2017-12-07

          Монголын Эмэгтэйчүүдийн сангаас хэрэгжүүлж буй “Бага насны хүүхдийн хүчирхийллээс ангид байх орчинг дэмжих нь” төсөл 2017-2020 онуудад хэрэгжих юм байна.  Төслийн зорилго нь:  Хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлж, хамгаалах талаар олон нийт / хүүхэд, багш, эцэг эх/ болон олон талт оролцогчдын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, сургуулийн өмнөх боловсролын байгууллагад хүүхдийг хүчирхийллээс хамгаалах  мэдлэг олгох тогтолцоотой болох явдал юм байна. 

          Баянхонгор сумын 10 дугаар цэцэрлэг , Богд сумын цэцэрлэгүүд дээр хэрэгжүүлэх ажлыг эхлүүлээд байна.  “Бага насны хүүхдийн хүчирхийллээс ангид байх орчинг дэмжих нь” төслийн   хүрээнд хэрэгжилтийг орон нутагт зохион байгуулж, удирдлага арга зүйгээр хангах багийг бүрдүүлж, багийг чадваржуулах, бэлтгэх сургалтыг  Монголын эмэгтэйчүүдийн сан дээр  4 өдөр зохион байгуулав.  

            Үүнд  Боловсрол  соёл  урлагийн газрын мэргэжилтэн Б.Оюунгэрэл, 10 дугаар цэцэрлэгийн аргазүйч Б.Болормаа, багш Н,Амарзаяа, Богд сумын цэцэрлэгийн багш С.Мөнхжаргал, Б. Мөнхмаа, Хонгорын үрс төрийн бус байгууллагын тэргүүн Ж.Дулмаа, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын  мэргэжилтэн Б.Батцэнгэл нар бэлтгэгдлээ.

               Баянхонгор сумын 10 дугаар цэцэрлэг болон Богд сумын цэцэрлэг дээр багш, эцэг эх, хүүхдэд зориулсан сургалтыг зохион байгуулж  эхлээд байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3325
2169 / 65%
692 / 21%
226 / 7%
238 / 7%