Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэмшүүлэх, нийгмийн харилцаанд идэвхтэй оролцох нөхцөл боломжийг хангах, тэдний өмнө тулгамдаж буй асуудлыг сонсох зорилгоор Баянхонгор суманд “Бид хамтдаа чадна”-III чууулга уулзалтыг 2017 оны 12 дугаар сарын 02-нд Сумын ЗДТГ-ын хурлын зааланд зохион байгуулжээ.
Чуулга уулзалтанд 139 хүн оролцож, Заг, Жинст, Шинэжинст, Баян-Овоо, Баянговь, Бөмбөгөр, Жаргалант, Баацагаан, Баянцагаан, Баянлиг, Эрдэнэцогт, Баян-Өндөр, Богд, Өлзийт зэрэг сумдаас төлөөлөл оролцсон. Чуулганд ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтэс, төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгжийн дарга ажиллагсад оролцож төрийн байгууллагуудаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил хамгааллын талаар хэрэгжүүлж буй ажлын талаар илтгэл, мэдээллийг хийлээ.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах Олон Улсын өдрийн баярын хурал, хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулж, хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэн, өрхийн үйлдвэрлэл эрхлэн орлогоо нэмэгдүүлж аймаг орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулж буй нийгмийн идэвхи сайтай иргэдийг шагнаж урамшууллаа. Баярын хурлын үеэр Тэмүжин театрын уран бүтээлчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хүүхдүүд ая дуугаа өргөн барьж зорилтот бүлгийн иргэдэд сэтгэлийн дэм өглөө.