Баянхонгор аймгийн "Төрийн үйлчилгээний нэгдсэн төв"-д оны эхний эхний 11 сарын байдлаар 20 гаруй мянган өргөдөл /санал, мэдэгдэл/, гомдол, хүсэлт иржээ.
Тодруулбал, төрийн байгууллага, албан тушаалтанд хандсан 21382 санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг хүлээн авснаас аймгийн Засаг дарга болон ЗДТГ-ын дэргэдэх “Иргэд хүлээн авах төв”-д 297, Засаг даргын дэргэдэх хэлтэс агентлаг, байгууллагуудад 7438, сумын Засаг дарга болон төсөвт байгууллагуудад 13647 өргөдөл гомдол, хүсэлт ирсэн байна. Мөн хугацаанд хүлээн авсан өргөдлийн 90 гаруй хувийг хуулийн хугацаанд шийдвэрлэсэн бол 353 өргөдөл шийдвэрлэх шатандаа хүлээгдэж байгаа аж.
Сонирхуулахад, Иргэдийн өргөдөл, гомдол, хүсэлтийг 70440001 утас, 70443206 факсаар, Өргөдөл гомдол хариуцсан ажилтан бичгээр, www.sanal.bkh.gov.mn цахим хуудсаар, пүрэв гараг бүрт аймгийн Засаг дарга өөрийн биеэр тус тус хүлээн авдаг байна.