Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ИТХ

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС - Орон нутгийн хүчгүйгээр улс орны хөгжлийг төсөөлөх аргагүй АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС - Орон нутгийн хүчгүйгээр улс орны хөгжлийг төсөөлөх аргагүй

ХУУЛЬ БУСААР МӨНГӨ ХУРААВАЛ АЖЛААС ЧӨЛӨӨЛНӨ.

2017-12-07


Төрийн үйлчилгээний нэгдсэн төвд болон аймгийн удирдлагууд иргэдтэй уулзах үеэр сургууль, цэцэрлэгийн хүүхдээс мөнгө хурааж байгаа талаарх санал гомдол цөөнгүй иржээ. Тус гомдлын мөрөөр, “Боловсролын тухай” хуулийн 40.7, “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хуулийн 29.1.5а дахь заалтыг үндэслэн Баянхонгор аймгийн Засаг даргын А/745 захирамж гарлаа.
Захирамжид “Цэцэрлэгийн хүүхдийн эцэг эхээс нэг хичээлийн жилд бэлтгүүлэх сургалтын хэрэглэгдэхүүн, ариун цэврийн хэрэгслээс бусад хэлбэрээр төлбөр хураамж авах, уралдаан тэмцээн, олимпиадад оролцоход, цэцэрлэгийн эцэг эхийн зөвлөлийн санаачлагаар нийт хүүхдүүдээс тэгшитгэн мөнгөн хураамж авах, ямар нэгэн хуримтлал үүсгэх, сургалтын хэрэглэгдэхүүн, техник хэрэгсэл, цэвэрлэгээний материал ариун цэврийн цаас гэх мэт хуульд заагаагүй төлбөр хураамжийг хүүхдүүдээс авахыг хориглосугай” гэжээ.
Энэ талаарх мэдээллийг суралцагчдын эцэг эх, асран хамгаалагч, сургууль, цэцэрлэгийн эцэг эхийн зөвлөлд танилцуулж, хяналт тавьж ажиллахыг сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарт даалгав. Суралцагчдаас хуульд заагаагүй төлбөр хураамж ямар нэгэн хэлбэрээр авсан нь нотлогдсон сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч, багш нарыг ажлаас чөлөөлөх үндэслэл болохыг анхаарууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3325
2169 / 65%
692 / 21%
226 / 7%
238 / 7%