МОД, МОДОН МАТЕРИАЛ, ТҮҮХИЙ ЭД ЗАРЖ БОРЛУУЛЖ БАЙГАА ИРГЭДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ.
МХЕГ-ын Ой, ан, байгалийн ургамал түүж бэлтгэж байгаа байдалд цаг үеийн шинжтэй болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх шалгалт хийх тухай 02/37 тоот удирдамжийн хүрээнд Баянхонгор сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Шинэбилэг, МХЕГ-ын ажилтан албан хаагчид хамтран Баянхонгор сумын төвлөрсөн захуудын мод, модон материал, түүхий эд зарж борлуулж байгаа иргэдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.