Баянхонгор сумын цэргийн жинхэнэ албан хаагчын цэрэг татлага эхэллээ
Цэрэг татлагын үйл ажиллагааг аймгийн цэргийн штабын дарга, хурандаа Б.Энхбаатар, Баянхонгор сумын засаг дарга бөгөөд хотын захирагч Ж.Мөнхсоёл, Тамгын газрын дарга Ц.Насанбаяр, НЭ-ийн дарга Н.Баттогтох нар нээж үг хэлэв. Тэд цэрэг татлагад оролцож буй залуустаа үзлэгт хэрхэн яаж оролцох, юуг анхаарах талаар заавар, зөвөлгөө өгч амжилт хүслээ.
Энэ удаа буюу 2018 оны 04-р сарын 15,16-ний өдрүүдэд 6, 7, 9 -р багуудын 18 - 25 насны залуус цэрэг татлагад хамрагдах юм.