Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ИТХ

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС - Орон нутгийн хүчгүйгээр улс орны хөгжлийг төсөөлөх аргагүй АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС - Орон нутгийн хүчгүйгээр улс орны хөгжлийг төсөөлөх аргагүй

Халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх сургалт

2014-09-08

Халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх,

хамтын ажиллагааг бэхжүүлэх

сургалт

 

            Монгол улсын Засгийн газрын 2011 оны 108 дугаар тогтоол болох “ХАЛДВАРТ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР” нь 2011 оноос 2015 он хүртэл хугацаатай ба дараах үндсэн 9-н чиглэлтэй

·         Удирдлага, зохион байгуулалт; 

·          Салбар хоорондын түншлэл; 

·          Тандалт, хариу арга хэмжээ; 

·          Мэдээлэл, эрсдэлийн үеийн харилцаа холбоо; 

·          Нөөц, бэлэн байдал; 

·          Лаборатори; 

·          Халдвар хяналт; 

·          Хүний нөөцийн хөгжил; 

·          Эрдэм шинжилгээ, судалгаа, үйлдвэрлэл. 

Иймд энэхүү тогтоолын хэрэгжилтийг хангахаар Баянхонгор сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн  2014 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 10 тоот тогтоолоор баталсан Халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх салбар дундын хамтын ажиллагааг бэхжүүлж багаар ажиллах чадамжийг сайжруулах сургалтыг 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Баянхонгор сумын ИТХ-ын ажлын албанаас ЗДТГ-ын хурлын танхимд зохион байгуулав. Сургалтанд сумын ИТХ-ын дарга И.Долгормаа, сумын Засаг дарга Ж.Төмөрбаатар, ЗДТГ-ын дарга Ш.Хүрэлбаатар, ЗДТГ-ын мэргэжилтэнгүүд, Баянхонгор сумын цэцэрлэгийн эрхлэгч, ЕБС-ийн захиралууд, багийн Засаг дарга, Өрхийн эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн газрын эмч мэргэжилтэнгүүд  гээд нийт 42 хүн хамрагдлаа.

-       Уг сургалтаар Баянхонгор сумын хэмжээнд хүний халдварт өвчний тархалт, нөлөөлж буй хүчин зүйл, цаашид авах арга хэмжээ, Хүнс үйлдвэрлэлийн эрүүл ахуйн нөхцөл цаашид авах арга хэмжээ, Мал амьтнаас хүнд халдах халдварын тухай, Хөрс ус агаарын бохирдол нь хүний эрүүл мэндэд нөлөөлж буй байдал цаашид хийх үйл ажиллагааны чиглэл, Монгол улсын засгийн газрын 185-р тогтоолын хэрэгжилтийн түвшин цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай, Хүүхдийн байгууллагын эрүүл ахуй халдварт өртөх нөхцөл, Баянхонгор суманд Монгол улсын Засгийн газрын 108-р тогтоолын хэрэгжилт, цаашид авах арга хэмжээний шинэ төлөвлөгөө гэсэн найман сэдвээр сургалт зохион байгууллаа. Эрүүл мэндийн газрын халдварт өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Цэрэнханд, сумын ЗДТГ-ын худалдаа үйлдвэрлэл хариуцсан хяналтын улсын байцаагч Ч.Даариймаа,  сумын ЗДТГ-ын мал эмнэлэгийн үржлийн тасгийн дарга Л.Цэдэнжав, сумын ЗДТГ-ын байгаль хамгаалагч С.Бандихүү, “Оточ-номгон” өрхийн эмнэлэгийн эрүүл мэндийн төвийн дарга Д.Цэрэнхорлоо, Нэгдсэн эмнэлэгийн БЗДХӨ-ний кабинетийн эмч С.Одонтуяа, БСГ-ын сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтэн н.Оюунгэрэл, сумын ЗДТГ-ын дарга Ш.Хүрэлбаатар нар сургагч багшаар ажиллаж тус бүр халдварт өвчин, түүний халдвар, сэргийлэлт зэрэг хэрэгцээт мэдээллүүдийг хийж, цаашид Засгийн газрын 108-р тогтоолын дагуу ажлын шинэ төлөвлөгөө боловсруулан ажиллах, байгууллагын захирал, эрхлэгч нар ажлын төлөвлөгөөндөө энэхүү тогтоолыг тусгаж, мөрдөж ажиллахаар боллоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3328
2171 / 65%
693 / 21%
226 / 7%
238 / 7%