Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ИТХ

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС - Орон нутгийн хүчгүйгээр улс орны хөгжлийг төсөөлөх аргагүй АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС - Орон нутгийн хүчгүйгээр улс орны хөгжлийг төсөөлөх аргагүй

Үдийн цай хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцаж хяналт, шалгалт хийж ажиллалаа.

2014-09-17




                       
Үдийн цай хөтөлбөрийн хэрэгжилтийг
шалгасан дүнгийн тухай
           Нэг. Шалгалтын зорилго
Баянхонгор сумын ЕБСургуулийн “Үдийн цай хөтөлбөрийн хэрэгжилт, цэцэрлэгүүдийн хоолны газар, бэлтгэн  нийлүүлэгчдэд “Ариун цэврийн тухай”, “Хүнсний тухай” хууль,  “Малын удмын сан эрүүл мэндийг хамгаалах тухай хууль” “Хоолны газрын ангилал, зэрэглэл, үндсэн шаардлага” MNS 4946:2005 стандарт шаардлагын хэрэгжилтийг шалгаж, үр дүнг тооцон үнэлэлт дүгнэлт өгөх, мэргэжил арга зүйн зөвлөгөө,  цаашид авах арга хэмжээний чиглэлийг тодорхойлох, санал, дүгнэлт гаргах зорилго бүхий хяналт шалгалтыг хийлээ.
Хоёр. Хяналт шалгалтын бүрэлдэхүүн, хугацаа 
Шалгалтыг Мал, амьтан хорио цээр, чанарын улсын хяналтын байцаагч Л.Цэдэнжав, Э.Бадамханд, Сумын ИТХ-ын төлөөлөгч, Хүнс, хөдөө аж ахуйн дэд хорооны гишүүн Ч.Батсүх, ИТХ-ын нарийн бичгийн дарга Ж.Бямбасүрэн, Худалдаа үйлдвэр, үйлчилгээний хяналтын улсын байцаагч Ч.Даариймаа, Эрүүл мэндийн газрын хоол тэжээл хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн Б.Биндэръяа нарын бүрэлдэхүүнтэй ЕБС, цэцэрлэгүүд, тендерт шалгарсан бэлтгэн нийлүүлэгч байгууллагуудад үдийн цай хөтөлбөрийн хэрэгжилт, цэцэрлэгүүдийн хоолны  газарт хяналт шалгалтыг 2014 оны 04 дугаар сарын 22-аас  04 дугаар сарын 26-ны хооронд хийж гүйцэтгэлээ.
Гурав. Шалгалтанд хамрагдсан обьект, үнэлэлт
Баянхонгор суманд  6 сургууль, 12 цэцэрлэг, 2 хувийн цэцэрлэг, 1 хөгжлийн бэрхээлтэй хүүхдийг хөгжүүлэх төв нийт 21 сургууль, цэцэрлэгээс 20 шалгалтанд  орж 95 хувийн хамрагдалтай байна.
Шалгалтад 20 сургууль, цэцэрлэг хамрагдаж бага эрсдэлтэй 15, дунд эрсдэлтэй 4, их эрсдэлтэй 1, сумын хэмжээний дундаж 28,6 буюу бага эрсдэлтэй үнэлэгдлээ. Тендерт шалгарсан 21 ААН,  иргэдийн үйл ажиллагаатай танилцсан.
Дөрөв. Шалгалтын явцад хийгдсэн ажил, шийдвэрлэсэн асуудал
Шалгалтын явцад давхардсан 281 зөрчил илрүүлж 239 буюу нийт зөрчлийн 85%-ийг газар дээр нь арилгуулж  дүгнэлт үйлдэж, илэрсэн зөрчлийг арилгуулах, хууль тогтоомж, дүрэм, журам, стандартын шаардлагыг хангуулах зорилгоор хяналт шалгалтын чиглэлээр сургууль, цэцэрлэгийн удирдах ажилтан, ажилтнуудад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.
Тав. Шалгуулагчийн ололттой, дэвшилттэй тал
Үдийн цай хөтөлбөр хэрэгжсэнээр хүүхдүүдийн сурч боловсрох таатай  нөхцөл бүрдэж эхэлсэн. Сургууль, цэцэрлэгүүдийн гал тогооны тоног төхөөрөмж шинэчлэгдэн, тогооч нарын ажлын туршлага, мэргэжлийн ур чадвар нэмэгдсэнээр  хоол, хүнсний чанар, аюулгүй байдал  сайжирсан. Цэцэрлэгүүдэд Дэлхийн Зөн олон улсын байгууллага гал тогооны тоног төхөөрөмжийг цогцоор нь шийдвэрлэж өгсөн байна.
Зургаа. Шалгалтаар илэрсэн зөрчил, хууль, тогтоомжийн хэрэгжилт
1. Сургууль, цэцэрлэгүүдийн 23,5 хувь гал тогооны зориулалтын бус, засвар үйлчилгээ хийгээгүй барилгад үйл ажиллагаа явуулж байгаа нь “Хүнсний тухай” хуулийн 10.1.3 дахь заалтыг
2. Сургууль, цэцэрлэгүүдийн 15,6 хувь нь  хоол үйлдвэрлэлд хэрэглэж байгаа  усыг улирал тутамд шинжилгээ хийлгээгүй байгаа нь  “Хүнсний тухай” хуулийн 10.1.1 дахь заалт, “Хоолны газрын нийтлэг журам”-ын 5.4 дэх заалтыг
3. Сургууль, цэцэрлэгүүдийн 14,9 хувь нь  гал тогооны агааржуулалтын систем, сэнс хэвийн ажиллаагүйгээс уур гарч  чийг их, хана таазны будаг ховхорсон хөгц, мөөгөнцөр ургасан байгаа нь “Нийтээр нь үйлчлэх хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд мөрдөх эрүүл ахуйн дадал” МNS CAC/RCP 39:2011 стандартын 4.3.19.1
4. 14,9 хувь нь хорхой шавьж орохоос сэргийлсэн торон хаалт хийгээгүй нь “Хүнсний тухай”  хуулийн  10.1.1 дэх заалтыг;
5. Хоол үйлдвэрлэлийн ажлын байранд гар угаах цэг, гар угаах саван, халдваргүйжүүлэлтийн бодис байхгүй байгаа нь “Нийтээр нь үйлчлэх хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд  мөрдөх эрүүл ахуйн дадал МNS CAC/RCP 39:2011 стандартын 4.3.16, Хоолны газрын ангилал, зэрэглэл, үндсэн шаардлага” МNS 4946:2005 стандартын 5.4.7 дахь заалтыг;
6. Хоолны газрын ажилтан ямар нэг халдварт өвчнөөр өвчилсөн ,эсвэл ийм өвчтөнг асарсан тохиолдол бүрт тухайн ажилтныг эрүүл мэндийн үзлэгт хамруулж бүртгэл хөтлөөгүй нь “Хүнсний бүтээгдэхүүн  аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн 5.1.2 дахь заалтыг;
7. 58,8 хувь нь малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, хүнсний нэмэлтийг гарал үүсэл, дагалдах бичиг баримттай, байнгын гэрээт бэлтгэн нийлүүлэгчээс хүлээн аваагүй байгаа нь МУСЭМХТ хуулийн 14.1.1, 14.1.2 дахь заалт, “Хүнсний тухай” хууль  10.1.1, “Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 10.1.9 дэх заалтыг;
8. 94 хувь нь хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд  дотоодын хяналтын журам боловсруулж баталгаажуулж мөрдөж ажиллаагүй байгаа нь ТХШТХ-ийн 7,2 Засгийн газрын 311-р тогтоол “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй бадлыг хангах тухай хууль”-ийн 10.1.3 дахь  заалтыг;
9. 94 хувь нь ажиллагсаддаа ариун цэвэр, эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлын чиглэлээр дотооддоо сургалт явуулдаг, эсвэл  сургалтад хамруулж, бүртгэл хөтлөөгүй нь “Хүнсний тухай” хууль  10.1.5,  “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй бадлыг хангах тухай хуулийн 10.1.7 дахь  заалтуудыг тус тус зөрчиж банйа.
10. Бэлтгэн нийлүүлэгч нар тендэрт ялсан боловч өөрийн үйлдвэрлэл явуулдаггүй нэгээс авч нөгөөд дамжуулж ашиг орлого олох зорилготой, агуулах зоорьгүй, бүтээгдэхүүний чанар шаардлага хангадаггүй, үнийн санал зөрүүтэй байгаа.
11.Бараа бүтээгдэхүүн хадгалж байгаа агуулах, зоорь агааржуулалтгүй, ногоо болон муудах бүтээгдэхүүнийг нэг дор хадгалсан зэрэг зөрчил илэрч байна.
Долоо. Авсан арга хэмжээ, мэргэжлийн зөвлөгөө өгсөн байдал
Нийт цэцэрлэг, сургуулийн хүүнс, ногоо, бусад бүтээгдэхүүн хадгалах агуулах, зоорь, бэлтгэлийн газруудыг биечлэн үзэж агааржуулалтыг сайжруулах, ногоо бусад бүтээгдэхүүнийг салгаж хадгалах, хугацааг нарийн тооцож байх.
Шалгалтын явцад илэрсэн нийтлэг дутагдлыг арилгуулахаар мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгсөн.
“Хүнсний тухай” хуулийн 10.1.1,  10.1.3, 10.1.5 дахь заалтууд, “Хоолны газрын нийтлэг журам”-ын 5.4,  ТХШТХ-ийн 7,2 Засгийн газрын 311 тогоол , Нийтээр нь үйлчлэх хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд мөрдөх эрүүл ахуйн дадал”  МNS CAC/RCP 39:2011 стандартын 4.3.19, 4.3.16, “Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 5.1.2,10.1.7, 10.1.9 заалтууд МУСЭМХТ хуулийн 14.1.1, 14.1.2 дахь заалт Малын гаралтай хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангуулах нөхцлийг сайжруулах. заалтуудыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг зөвлөж шаардлага хүргэж ажиллалаа. Тус зөвлөмж, шаардлагыг  хэрхэн биелүүлж ажиллаж байгаа талаар эргэж хянаж шалгахаар дахин удирдамж гарган ажиллах гэж байна.
Найм . Дүгнэлт
 Шалгалтад хамрагдсан сургууль, цэцэрлэгүүдийн үнэлгээгээр улсын байцаагчын 43 дүгнэлт, албан шаардлага хүргүүлэв.
Сургууль, цэцэрлэгүүд  хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд дотоодын хяналтын журам боловсруулж баталгаажуулан бүртгэл хөтлөн ажиллах.
Түүхий эд, бүтээгдэхүүн, хүнсний нэмэлтийг гарал үүсэл, дагалдах бичиг баримттай, байнгын гэрээт бэлтгэн нийлүүлэгчээс хүлээн авч байх.
   























ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3328
2171 / 65%
693 / 21%
226 / 7%
238 / 7%