Гэрэлтүүлгийн асуудлыг иргэдийнхээ оролцоотойгоор шийдвэрлэнэ.
Баянхонгор сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн орлогч дарга, сумын Засаг дарга
Ж.Мөнхсоёлын санаачлагаар суманд үйлдэгдэж буй гэмт хэргийн гаралтыг бууруулах
зорилгоор шөнийн гэрэлтүүлгийн асах цагийн хуваарийг уртасгаж өглөө үүр цайтал
асаадаг болгох, гэрлийн тоог нэмэгдүүлэх, засвар арчлалтыг хийх ажилд нэг
өрхөөс 1000 төгрөгийн хураамжийг авах саналыг багуудын Иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлж
дэмжигдлээ. Сумын удирдлагууд ирэх оны эхнээс гэрэлтүүлгийн асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна.