Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай туршлага солилцлоо.
Баянхонгор сумын ИТХ-ын Ажлын алба, сумын Гэмт хэргээс урьдчилан
сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүд Дархан-Уул аймгийн Дархан сумын
Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай туршлага солилцлоо. Дархан сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажил, камержуулалт, Дархан сумын үйлдвэржилт, хот төлөвлөлт, хог
тээвэрлэлт, тохижилт үйлчилгээний ажилтай танилцаж тэдний сайн туршлагыг орон нутагтаа хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байна.