Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ИТХ

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС - Орон нутгийн хүчгүйгээр улс орны хөгжлийг төсөөлөх аргагүй АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС - Орон нутгийн хүчгүйгээр улс орны хөгжлийг төсөөлөх аргагүй

Хяналт, шалгалт хийлээ.

2018-12-19

Сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс 3 ажлын хэсэг гарч сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй үйлчилгээний газар болон архи согтууруулах ундаагаар үйлчилдэг дэлгүүр, баар, ресторан, цахим тоглоомын газар зэрэг 15 аж ахуй нэгж, байгууллагаар хяналт шалгалт хийж ажиллалаа. Шалгалтаар дэлгүүр, караоке, баарны хяналтын камер ажилладаггүй, цагийн хуваарь хэтрүүлэн үйлчилгээ үзүүлдэг, архи тамхины зөвшөөрлийн хугацаа дууссан, РС тоглоомын газрууд Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл аваагүй, хяналтын камер байхгүй, цэвэрлэгээ огт хийдэггүй, орчин бохир, цагийн хуваарь хэтрүүлэн ажиллаж хүүхдүүдийг бүгчим агааргүй орчинд тоглуулдаг, ширээ хоорондын зай болон эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд үйл ажиллагаа явуулж байгаа зэрэг нийтлэг зөрчлүүд илэрч уг зөрчил дутагдлыг арилгуулхаар аймгийн Мэргэжлийн хяналтын газар болон Онцгой байдлын газарт албан бичиг хүргүүллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3325
2169 / 65%
692 / 21%
226 / 7%
238 / 7%