Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ИТХ

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС - Орон нутгийн хүчгүйгээр улс орны хөгжлийг төсөөлөх аргагүй АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС - Орон нутгийн хүчгүйгээр улс орны хөгжлийг төсөөлөх аргагүй

Тамхидалтын эсрэг хамтдаа аяныг өрнүүллээ.

2018-12-20

Баянхонгор сумын Засаг дарга Ж.Мөнхсоёлын А/291 дүгээр захирамжаар “Тамхидалтын эсрэг хувьсгал, ажлын байрны агаар цэвэр байх” сарын аянг 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл зарлан зохион байгуулж байгаа билээ.
Энэ аяны хүрээнд 12 дугаар сарын 14-ний өдөр Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн мэргэжилтэн н.Майцэцэг, “Эрүүл хотуудыг чадавхжуулах төсөл”-ийн зохицуулагч н.Очгэрэл нарыг урьж, албан байгууллагуудын дарга, эрхлэгч нартай “Тамхигүй байгууллага, ажлын байрны өнөөгийн байдал” сэдвээр уулзалт ярилцлага хийж, “Тамхидалтын эсрэг хувьсгал” сургалт мэдээллийг хийлээ. Мөн энэ үеэр байгууллагуудын албан хаагч нараас авсан тамхины судалгааг танилцуулсан ба 3 сарын дараа нааштай үр дүн гарна гэдэгт итгэлтэй байгаагаа хэлж, дарга эрхлэгч нарт “Тамхигүй хот-Тамхигүй ажлын байр” аяныг дэмжих Тунхаг бичигт гарын үсэг зурлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3325
2169 / 65%
692 / 21%
226 / 7%
238 / 7%