Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эрдэс баялаг түүхий эдийн иж бүрэн санаачлага /ЭТИС/ хөтөлбөрийн Орон нутгийн Цогц хөгжил – Түншлэл төслийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа уг сургалтанд төрийн байгууллагуудын удирдлага, менежер, хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтэнүүд хамрагдлаа. Тус сургалтын үеэр “Төрийн албаны тухай хууль” /шинэчилсэн найруулга/ -иар хуульч, өмгөөлөгч О.Алтангэрэл мөн "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй" сэдвээр төрийн тусгай чиг үүрэг бүхий Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчдад С.Болорчимэг зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллаа.