Баянхонгор сумын ИТХ-ын
Тэргүүлэгчдийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 37 тоот тогтоолоор сумын
нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй шашны байгууллагуудын үйл ажиллагаанд
хяналт шалгалт хийх ажлын хэсэг байгуулагдаж
2018 оны 10 дугаар сарын 12-оос 20-ны хооронд ажиллалаа. Баянхонгор
сумын хэмжээнд нийт буддын шашны 4 хийд, христийн 4 сүм үйл ажиллагаа явуулж
байна.
Сүм хийдүүд дээр ажиллахад гамшиг осол гал түймэр гарсан үед хүн, эд хөрөнгийг авран хамгаалах гарах гарцын схем зураг байхгүй, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх самбар, гарцын чиглэл, тэмдэглэгээ, урьдчилан сэргийлэх санамж байхгүй, мөн санхүүжилтийн эх үүсвэр, татвар төтлөлтийн байдалтай танилцахад сүм хийдүүд нь санхүүжилтийн эх үүсвэрээ сүсэгтэн, итгэгч иргэд байгууллагын өргөл хандив, зарим нэг гадаадын байгууллагаас авдаг гэх тайлбарыг өгч байсан хэдий ч санхүүжилтийн эх үүсвэрийн талаар тодорхой бүрэн дүүрэн тайлагнах ач холбогдол бүхий баримт бичиг, хандивлагч нарын тодорхой мэдээлэл байхгүй байна. Шашны байгууллагын үндсэн үүрэг болох иргэдийг соён гэгээрүүлэх шашны сургааль, номлол, сургалт, лекц, яриа хийдэггүйн зэрэгцээ шашны үйл ажиллагаа явуулж буй лам, номлогч нар өөрсдөө тухайн чиглэлийн мэдлэг боловсрол дутмаг байна. Мөн христийн сүмийн цуглаанд явдаг хүүхдүүдийн бүртгэл судалгаа болон хүүхдийн өөрийнх нь сүмд явах, хийдэд шавилан суух хүсэлт, өргөдөл байхгүй байгаа зэрэг нийтлэг зөрчил дутагдлууд илэрч байлаа. Ламын Гэгээний Гонгандандэдлин хийдэд цөөн тооны хуучны ховор нандин бурхад байгаагаас бусад бурхан, судрууд шинэ цагийн хийцтэй байна.
Иймд дараах асуудлуудыг анхаарч ажиллах шаардлагатай байна.
1.Шарын шашны гандан хийдүүд
ном судрыг бүртгэлжүүлж, каталогижуулах мөн хөрөнгийн судалгааг хийж бүртгэл
хөтлөх.
2.Сүм хийдийг удирдах хамба,
цорж, гэсгүү лам, ловон, да лам зэрэг хэргэм цолтон нь шашны дээд боловсролтой
байх.
3.Шашны үйл ажиллагаа эрхэлж
буй байгууллага нь хүний нөөцийн асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлэх нь зүйтэй байна. Жишээ нь шавилан сууж буй хүүхдүүдэд чанартай сургалт, боловсрол
олгох, 10-с дээш лам ажиллагсадтай байж сүм хийд байгуулах г.м.
4.Эдийн засаг, сургалтын суурь
баазтай байх.
5.Шинээр шашны байгууллага
үүсгэн байгуулахдаа эрх бүхий байгууллагаас албан ёсны зөвшөөрөл авах цаашлаад
ажиллаж буй лам, шавилан сууж буй хүүхдүүд болон ажиллагсдын Ниймгмийн
даатгалын шимтгэлийг сар бүр төлж хохироохгүй байх.
6.Төрийн байгууллагуудын
хамтарсан хяналт шалгалтыг жил бүр хийж хэвшүүлэх
7.Сүм хийдүүдийн санхүүжилтийн
эх үүсвэрт хуулинд нийцүүлэн шалгалт хийлгэж санхүүжилтийн эх үүсвэр, хандив
тусламжийн талаарх мэдээллийг ил болгож, бүртгэл тайланг тогтмол буюу улирал
бүр үнэн зөв гаргуулж авч байх.
8. Сүм хийдүүдийн хаяг,
байршил, нэршил, номлогч, лам, тэргүүн солигдсон тохиолдолд эрх бүхий байгууллагад
тухай бүр мэдэгдэж байх.
9.Шинээр сүм хийдийн үйл
ажиллагаа явуулах зөвшөөрөл авахаар хүсэлт гаргасан байгууллагын бичиг баримтыг
хүлээн авахдаа Онцгой байдлын газрын галын дүгнэлт авсан эсэхийг харгалзан
үзэх.
10.Шашны байгууллагуудын үйл
ажиллагаанд төрөөс тавих хяналтыг сайжруулах.