Шатар сонирхогчдын сумын аварга шалгаруулах тэмцээн боллоо.
Монгол улсын шинэ Үндсэн хуулийн өдөрт зориулсан Шатар сонирхогчдын
сумын аварга шалгаруулах тэмцээнийг 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр зохион
байгуулж тэмцээнд нийт 26 тамирчин оролцож оюун ухаанаа сорьсноос эрэгтэй 1
дүгээр байранд Я.Болдбаатар, 2 дугаар байранд Б.Цэдэнсодном, 3 дугаар байранд
П.Пүрэв, эмэгтэй 1 дүгээр байранд Д.Амарсанаа нар шалгарч аймгийн аварга
шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авлаа.