Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Орон нутгийн хөгжлийн сангийн Хяналтын зөвлөл 2018 оны 11-р сарын 28-ны өдөр Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2018 онд хийж хэрэгжүүлж буй нийт 12 ажлын хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээний төлөвлөлт, санхүүжилт гүйцэтгэлийн явцад хяналт шалгалт хийж хийгдээгүй, дутуу хийгдсэн, удааширсан ажлуудад онцгой анхаарч гүйцэтгэгч байгууллагуудад хугацаатай албан даалгавар хүргүүлэхийг сумын Засаг дарга Ж.Мөнхсоёлд даалгалаа.