Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ИТХ

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС - Орон нутгийн хүчгүйгээр улс орны хөгжлийг төсөөлөх аргагүй АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС - Орон нутгийн хүчгүйгээр улс орны хөгжлийг төсөөлөх аргагүй

"НОМ СОЁЛЫН ӨРГӨӨ ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ТӨВ"

2014-09-24



Баянхонгор аймгийн нийтийн номын сан байгуулагдсан түүхэн товчоон

Баянхонгор аймгийн нийтийн номын сан 1944 онд Гэгээрлийн хэлтсийн харъяанд 300-д номтой,1 номын санчтай,жилдээ 112 хүнд 1218 номоор үйлчилж байсан бөгөөд анхны эрхлэгч О.Бэгзсүрэн ажиллаж байжээ.Одоо 44.500 боть номтой,9 ажилчидтай,жилдээ 3800 байнгын уншигчдад карт нээж,20.000 ирцэд ,55.000 ном олгож,иргэдийн мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд нь туслах үүрэг бүхий төрийн үйлчилгээний орон нутгийн соёлын байгууллага юм.Аймгийн нийтийн номын сан нь 1 давхар зориулалтын бус байранд үйл ажиллагаагаа явуулж байсан бол 2009 оны 12 сард “Номын –Өргөө хүүхэд залуучуудын хөгжлийн төв”-ийн 2 давхар орчин үеийн барилга ашиглалтанд орж,зориулалтын шинэ байранд үйл ажиллагаагаа явуулж,1 ээлжинд 100 хүнд үйлчлэх :

-НИЙТИЙН УНШЛАГЫН ТАНХИМ,

-ХҮҮХДИЙН УНШЛАГЫН ТАНХИМ,

-ЛАВЛАГАА,АРГА ЗҮЙН ТАНХИМ,

-ИНТЕРНЭТ МЭДЭЭЛЛИЙН ТАНХИМ,

ФОНД,ГЭРЭЭР НОМ ОЛГОХ ТАСАГ,

-СӨНХ-ДЭД ҮЙЛЧЛЭХ тасагтай.Ажилчдын амралтын өрөөтэй.Тус номын сан нь мэргэжлийн боловсон хүчнээр хангагдсан.Халуун ам бүлийн дотор МУСТА-2,төрийн дээд одон медаль-2, БСШУЯ,аймаг,орон нутгийн шагналаар 2 хүн шагнагдсан.

Номын сангийн үйлчилгээг зах зээлийн өнөөгийн нөхцөлд нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэх,үйлчилгээ,мэдээллийн чанар,хүрээ,хүртээмжийг түргэн шуурхай хүргэх зорилт агуулан ажиллаж,явуулын ном хүргэх,хүүхдийг бага наснаас нь номын сан,ном хэвлэлтйэ харьцаж сургах,номын санг орчин үеийн мэдээллийн төв болгон,дэвшилтэт техинк технологоор хангах зорилгыг дэвшүүлэн ажиллаж байна.

Уншигчдын эрэлт хэрэгцээнд тулгуурлан тухайн үеийн шинэ ном,хэвлэлийн бүрдүүлэлтийг тогтмол хийжулирал бүр 8-9 төрийн хэвлэл захиалан,МННХ,Соросын сангийн “Номын хандив”, “Пушкин “төсөлд орон нутгийн номын сангуудыг хамруулан 25-50%-ийн хөнгөлөлттэй үнээр ном,Азийн сангийн ном хөтөлбөрөөр англи ном ,CD-г үнэгүй авч,англи номын фондтой боллоо.
2004 оноос МУ-ын Засгийн газрын 140-р тогтоолоор жил бүр “шилдэг ном” шалгаруулж,аймаг,сумдын номын сан,БСШУЯ,МУҮНС,ННФ,бусал байгууллага ,хувь хүний хандив,японы буцалтгүй тусламж зэргээр фондын номын ханамж сайжирсан.хэрэглэгчдийн шаардлага хангахгүй ,хуучирч,урагдаж, муудсан,сэргээн засварлах боломжгүй болсон олон хувьтай номыг фонднлоос дэс дараатай хасаж,актлах ажлыг зохион байгуулсанаар фонд чанартай боллоо.
Засгийн газрын болон,аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр,аймгийн нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх зорилгоор аймаг,сумдын номын сангийн фондыг шинэ ном хэвлэлээр баяжуулах,явуулын номын сангаар үйлчлэх,орон нутгийн номын сангуудад сургалт зохион байгуулах,мэргэжил боловсролыг дээшлүүлэх,арга зүйгээр туслах,зөвлөмж гарын авлага бэлтгэх,тайланг нэгтгэх,тохимол болгох зэрэг ажлуудыг арга зүйн төвийн хувьд шат дараатай хэрэгжүүлж ажиллаж байна.
Аймгийн төв номын сангийн нэгж тасгууд интернэт,дотоод сүлжээнд холбогдож, интернэтийн үйлчилгээ,электрон үйлчилгээ,и-мэйл хаяг нээх үйлчилгээг явуулж,вэб хуудастай болж ,номын сангийн үйлчилгээг цогцоор автоматжуулах LIB4U программыг ашиглан электрон каталогтой боллоо.
Номын сангийн үйлчлэх хүрээ нь нэг бус салбарыг хангадаг тул төрийн болон төрийн бус байгууллагууд,салбарын бодлого төлөвлөлттэй уялдуулан хамтран ажиллах,зохицуулах замаар үйл ажиллагааг өргөжүүлэхэд үр дүнтэй ажил зохион байгуулж байна.

Аймгийн нийтийн номын сан нь үйл ажиллагаагаа улсын түвшинд хүрч,ард иргэдээ уншигч ард түмэн болгох зорилготой сху-ны доктор ш.чимгээгийн нэрэмжит “ном-эрдэм” 3 сарын аяныг 11 дэх жилдээ болзолтойгоор зохион байгуулж,жил бүр шилдэгээ тодруулж ажиллахын зэрэгцээ,лавлагаа мэдээлэл,соёл танин мэдэхүйн олон төрлийн ажлыг зохион байгуулж ирлээ.
МУЗГ-ын тогтоолын дагуу жил бүр жил бүр “үндэсний бичиг үсгийн баяр”-ыг зохион байгуулан явуулдаг боллоо.гадаад харилцааг өргөжүүлэхэд “дэлхийн зөн” орон нутгийн хөгжлийн байгууллагад “хүүхэд ном мэдээлэл”төсөл бичиж,энэн төсөл дэмжигдэж,гадаад мэдээллийн кабинет байгуулан үйл ажиллагаагаа явуулж байна.
ННФ-ын санхүүгийн дэмжлэгээр хүнд нөхцөлд амьдарч буй болон хөгжлийн бэрхшээлтэй 20 хүүхдийг сонгон “хүүхдийн хөгжлийг дэмжих хичээлээс гадуурх” хөтөлбөр 2009 оны 2 сараас 2010 оны 2 сар хүртэл жилийн хугацаатай амжилттай хэрэгжлээ.
БСШУЯ-ны сайдын 441 дүгээр тушаал “номын сангийн данс маягт шинэчлэх” ажил хийгдэж,монгол номын хуучин 48 данс,орос,англи номын 8 данс байсныг шинэчилж,монгол номын 16 дансанд,39541 ном,орос,англи номын 2 дансанд 4432 ном бүртгэлээ.
Сангийн сайд,БСШУЯ-ны сайдын хамтарсан тушаал,357/406 “ном хэвлэлийг дахин үнэлэх журам”-ын дагуу 46575 ширхэг номыг 39.750.195 төгрөгөөр 100% дахин үнэлж дууслаа.
Ном зүйч Б.Түвшинчимэг ,фондоч Я.Гэрэлтуяа нар 2006 онд “хонгор нутаг ном хэвлэлийн хуудаснаа” орон нутгийн ном зүйн бүртгэлийг ном болгон хэвлэн гаргалаа.
Тус байгууллагын хамт олон оюуны хурдацтай хөгжил бүхий мэдээллийн эрин зуунд номын сангийн үйлчилгээний хүрээг улам боловсронгуй болгож,өргөжүүлж,иргэдэд зөвхөн ном уншуудлх бус сүүлийн үеийн мэдээ,мэдээллийг түргэн шуурхай хүргэх ” мэдээллийн төв” болон хөгжүүлэх зорилттой ажиллаж байна.энэ зорилгоо биелүүлэхэд чадвартай,мэргэшсэн боловсон хүчинтэй байж,бүх үйл ажиллагаанд чанарын өөрчлөлт, шинэчлэл хийж,электрон каталог,цахим номын сан,автоматжуулалт,интернэт үйлчилгээ зэрэг шинэ үйлчилгээ гарч,сүүлийн үеийн ололт амжилтуудыг өргөн нэвтрүүлж ажиллана.
Хүн төрөлхтний оюуны дээж болсон номын гэгээн ертөнцөөр аялая гэвэл манай номын сангийн үүд хаалга ямагт нээлттэй.

Аймгийн нийтийн номын сан нь үйл ажиллагаагаа улсын түвшинд хүрч,ард иргэдээ уншигч ард түмэн болгох зорилготой сху-ны доктор ш.чимгээгийн нэрэмжит “ном-эрдэм” 3 сарын аяныг 11 дэх жилдээ болзолтойгоор зохион байгуулж,жил бүр шилдэгээ тодруулж ажиллахын зэрэгцээ,лавлагаа мэдээлэл,соёл танин мэдэхүйн олон төрлийн ажлыг зохион байгуулж ирлээ.
МУЗГ-ын тогтоолын дагуу жил бүр жил бүр “үндэсний бичиг үсгийн баяр”-ыг зохион байгуулан явуулдаг боллоо.гадаад харилцааг өргөжүүлэхэд “дэлхийн зөн” орон нутгийн хөгжлийн байгууллагад “хүүхэд ном мэдээлэл”төсөл бичиж,энэн төсөл дэмжигдэж,гадаад мэдээллийн кабинет байгуулан үйл ажиллагаагаа явуулж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3328
2171 / 65%
693 / 21%
226 / 7%
238 / 7%