Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ИТХ

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС - Орон нутгийн хүчгүйгээр улс орны хөгжлийг төсөөлөх аргагүй АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС - Орон нутгийн хүчгүйгээр улс орны хөгжлийг төсөөлөх аргагүй

Япон улсын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжиж буй "Нийгмийн хамгаалал хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг дэмжих, АСЕАН-ны туршлагаас суралцах нь төсөл"-ийг 2014-2015 онд Баянхонгор аймгийн Баянхонгор, Галуут суманд хэрэгжүүлэхээр боллоо.

2014-10-02

Тус төслийг Баянхонгор аймгийн Баянхонгор, Галуут суманд хэрэгжүүлэх болсонтой холбогдуулан "Эмзэг бүлгийн нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг дэмжих, АСЕАН-ны туршлагаас суралцах нь" сэдэвт сургалтыг 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгууллаа. 
ТӨСЛИЙН ТОВЧ МЭДЭЭЛЭЛ
- Түншлэгч байгууллагууд:
Монгол улсын Хөдөлмөрийн яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Зүүн өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн ажлын алба, АСЕАН-ны үйлдвэрчний эвлэлийн зөвлөл болон ажил олгогч эздийн холбоо
- Санхүүжүүлэгч байгууллага:
Япон улсын Хөдөлмөр, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам
- Хугацаа:
2014-2015 он
- Зорилтот бүлэг:
Монгол улс болон АСЕАН-ны орнуудын шийдвэр гаргах түвшний албан хаагч, мэргэжилтнүүд, Монгол улсын албан бус салбарт ажиллаж байгаа хүмүүс, малчин өрх, хөдөөгийн залуучууд болон өндөр настай иргэд, АСЕАН-ны орнуудын ажилгүй болон бүрэн бус ажил эрхэлж буй хүмүүс
- Хамрах хүрээ:
Монгол улс, АСЕАН-ны орнууд

ТӨСЛИЙН ҮР ДҮН
  • АСЕАН болон Монгол улсад нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хоорондын уялдаа холбоо, нийгмийн хамгааллын тогтолцоог сайжруулах талаар ойлголт, сонирхол нэмэгдсэн байна.
  • Монгол улсын Засгийн газарт нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийн үнэлгээнд суурилсан үндэсний хэлэлцүүлгээс боловсруулсан зөвлөмжүүдийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлсэн байна.
  • Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, орлогын баталгаат байдал, нийгмийн хамгааллыг сайжруулахад чиглэсэн үндэсний бодлого боловсруулж хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, түүнд ОУХБ-аас өгсөн зөвлөмжүүд тусгалаа олсон байна.
  • Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, албан бус салбарын ажилтануудын өндөр  насны тэтгэвэрийн хамрах хүрээг өргөжүүлэх талаар тодорхой шийдвэр гарсан байна.
  • Нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрлэлтийг дэмжих үйлчилгээг төв болон орон нутгийн нэг цонхны үйлчилгээний төвүүдээр дамжуулан нэгдмэл байдлаар хүргэх, зохион байгуулалтын механизм, төвлөрлийг сааруулахад чиглэсэн зөвлөмжүүдийг боловсруулсан байна.  

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3325
2169 / 65%
692 / 21%
226 / 7%
238 / 7%