Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ИТХ

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС - Орон нутгийн хүчгүйгээр улс орны хөгжлийг төсөөлөх аргагүй АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС - Орон нутгийн хүчгүйгээр улс орны хөгжлийг төсөөлөх аргагүй

Баянхонгор сумын танилцуулга

2014-11-02

Улсын бага хурлын тэргүүлэгчдийн 1941 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 81 дүгээр тогтоолоор байгуулсан гурван аймгийн нэг нь Баянхонгор аймаг юм. Баянхонгор сумын анхны суурь 1942 онд одоогийн Бөмбөгөр сумын төвд тавигдаж, газар усны тохиромжгүйн улмаас Баян-Овоо сумын Гучингийн гол, Галуут сумын төв зэрэг газарт төвлөрч байв.

         1957 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 115 дугаар зарлигаар аймгийн төвийг Баянхонгор хот гэж нэрлэжээ. Тэр үед Баянхонгор хот ОСГ-ны 3 хороо, 900 гаруй айл өрх, 3.5 мянга гаруй хүн оршин суудаг байв.

        Баянхонгор сум нь “Номгон” уулын ар хормой, Түйн голын хөвөөнд суурьшсан, 5.8 мянган хавтгай дөрвөлжин км нутагтай, тал хээрийн бүсийн элсэрхэг хөрстэй, далайн түвшнээс дээш 1845 метрийн өндөрт оршдог.

          Хотын зүүн талаар урсах Түйн гол нь хангайн нурууны баруун өмнөх салбар уулсаас эх авч Өртөмт, Өвгөнжаргалант, Хужирт, Хүрэмт, Нарийн, Шаргалжуут зэрэг жижиг голтой нийлж 243 км-т урсан аймгийн томоохон нуурын нэг Орог нуурт цутгана. Түйн гол дээгүүр 400 м урт төмөр бетонон гүүр барьж, 1981 онд ашиглалтанд оруулжээ. Шаргалжуут рашаан сувилал, мөн баг нь Баянхонгор суманд харьяалагддаг учраас байгалийн үзэсгэлэнт нэг сайхан бүс нутаг тус суманд байдаг.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3325
2169 / 65%
692 / 21%
226 / 7%
238 / 7%