Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газрын хамт олон хоёр дахь жилдээ "Хариу нэхээгүй тус" аянд нэгдэж Баянхонгор сумын Угалз 4-р багийн иргэн Р.Отгонбаярт Өргөө цагаан гэр, Эрдэнэмандал 2 дугаар багт баригдаж байгаа жишиг хороололд гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 500м2 газрыг өмчлүүлж, хашааг нь хатгаж өгснөөр удахгүй төрөх шинэ иргэний амьдрах таатай орчин нөхцлийг бүрдүүлж өглөө.