Тус хяналт шалгалтын ажлыг Баянхонгор аймгийн хууль зүйн хэлтсийн дарга С.Баярмаа, Хүнс худалдаа үйлдвэрлэл үйлчилгээний бодлого хариуцсан мэргэжилтэн Б.Цолмон, Баянхонгор сумын Худалдаа үйлдвэрлэл үйлчилгээний хяналтын улсын байцаагч Д.Мөнх-Эрдэнэ, Баянхонгор аймгийн цагдаагийн газрын ахлах ахлагч Э.Мөнгөнбагана, ахлах ахлагч М.Саранцэцэг, ахлах ахлагч Н.Отгонбаяр нар 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 2014 оны 10 дугаар сар 02-ны хооронд хийж гүйцэтгэлээ.
Шалгалтны хүрээ, хамрагдсан байгууллага, аж ахуйн нэгж:
Шалгалтанд Баянхонгор сумын 9 багийн 180 хүнсний дэлгүүр хамрагдахаас 160 буюу 88% нь хамрагдсан. Үүнээс 107 хүнсний дэлгүүр тамхи худалдаалах тусгай зөвөөрөлтэй ажиллаж байна. Шалгалтын явцад “Тамхины хяналтын ” тухай хуулийн 6.7.12 заалтыг зөрчин зөвшөөрөлгүй цэгт тамхи худалдаалж байсан 3 иргэний эд зүйлсийг тэмдэглэл хөтлөн хураан авч уг хуулийн 3.1.1 дэх заалтын дагуу Цагдаагийн хошууч М.Гончигсумлаа 50000 /тавин мянга/ төгрөгний шийтгэвэрийн арга хэмжээ авч ажиллалаа.