Ахлах ангийн сурагчдын хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, хүүхэд
залуучуудын дунд түгээмэл ажиглагдаж буй сөрөг үзэгдэл хандлагуудаас
урьдчилан сэргийлэх хууль эрх зүйн мэдлэг олгож олон нийтэд сурталчлан
таниулах тэдний нийгмийн идэвхийг дээшлүүлж авъяас чадварыг нь дэмжин
хөгжүүлэх зорилго бүхий Өсвөрийн хуульч АСТэмцээнийг Номундалай, Номгон,
Эрдэнэмандал, Эрдэм ахлах сургуулиудын ахлах ангийн сурагчид, МСҮТ-ийн
сурагчдын дунд 2 үе шаттайгаар амжилттай зохион байгуулж нийт 5 сургуулийн 150 гаруй
сурагчид хамрагдлаа.
Тэмцээний төрөл:
1. Мэндчилгээ /Үндсэн хууль – 3 минут/
2. Жүжигчилсэн тоглолт /Гэр бүлийн хүчирхийлэлийн эсрэг хууль -5 минут/
3. Гэрийн даалгавар /Архи тамхины хяналтын тухай хууль – 5 минут/
4. Асуулт хариултын тэмцээн /Хүүхдийн эрхийн конвенци - 3 минут/
5. Багийн ахлагч нарын дундах тэмцээн / Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль – 3 минут/
6. Өгөгдсөн хуулийн сэдвүүдээр багийн гишүүдийн ойлголтыг бататгах хуулийн мэдлэгийн тэмцээн багуудын дунд – 3 минут/
Тэмцээний журам:
1. Тэмцээний 1-р шатыг сургуулиуд зохион байгуулж шалгарсан 1 багийг 2 дахь шатанд оролцуулна.
2. 2-р шатанд нэг сургуулиас 10 хүний бүрэлдэхүүнтэй 1 баг оролцоно.
3. Багуудыг хувцас, таних тэмдгийн жигдрэлт, цаг баримтлал, тоглох ур
чадвар, зөв оновчтой хариултыг харгалзан 1-5 оноогоор үнэлж дүгнэнэ.
4. Баг бүр хариуцсан багштай байна.
Шагнал урамшуулал:
1. Нэгдүгээр байр нэг - Цом, 300.000 төгрөг
Хариуцсан багш – 75000 төгрөг
2. Хоёрдугаар байр нэг – Өргөмжлөл, 200.000 төгрөг
Хариуцсан багш – 50,000 төгрөг
3. Гуравдугаар байр нэг- Өргөмжлөл – 100.000 төгрөг
Хариуцсан багш – 25000 төгрөг
4. Тусгай байр хоёр – тус бүр 25000 төгрөг