Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газар, Баянхонгор сумын ГХУСАЗЗ, Баянхонгор сумын ЗДТГ, Байгаль орчны газар, ХААЖДҮГазар хамтран аймгийн хэмжээнд гарч байгаа малын хулгайн болон байгаль орчны журмын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилго бүхий "Хяналт-Шийдвэрлэлт" нэгдсэн арга хэмжээг тусгай удирдамжийн дагуу 2014 оны 10 дугаар сарын 30-аас 2014 оны 12 дугаар сарын 05-ныг хүртэлх хугацаанд 6 чиглэлд эргүүл, пост гарган ажиллаж байна.