Баяхонгор сумын ГХУСАЗЗ-ийн 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хурлаар Баянхонгор сумын эхний 10 сарын гэмт хэрэг гаралтын мэдээ судалгааг аймгийн Цагдаагийн газрын Олон нийттэй харилцах албаны ахлах ахлагч н.Гончигсумлаа танилцуулж, хүүхэд оролцсон гэмт хэргийн гаралт өссөн шалтгаан, Баянхонгор суманд үйлдэгдээд байгаа гэмт хэргийн шалтгаан нөхцлийг судалж, цаашид бууруулах чиглэлээр Кримнологи судалгаа хийлгэх, Гудамж хариуцсан 180 идэвхитэнг чадавхижуулах сургалтыг зохион байгуулах, Гар аргаар алт олборлож буй иргэд, худалдаа наймаа эрхэлдэг иргэдэд хүүхдээ эзэнгүй, хараа хяналтгүй орхисноор гэмт хэрэгт өртөж болзошгүй нөхцөл байдлыг өөрсдөө бий болгож байгааг анхааруулан тус зорилтот бүлэгт чиглэсэн шат дараалсан арга хэмжээнүүдийг авах тухай асуудлуудыг хэлэлцлээ.