Баянхонгор сумын сум хөгжүүлэх сангаас санхүүжилт авч хэрэгжиж байгаа төслийн хэрэгжилтэнд хяналт тавих, зээлийн ашиглалт, эргэн төлөлттэй холбоотой зөрчил дутагдлыг арилгуулах зорилгоор Сум хөгжүүлэх сангийн хяналтын зөвлөл, ЗДТГ-ын жижиг дунд үйлдвэр хариуцсан мэргэжилтэн Б.Булгамаа нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2014 оны 6,10 дугаар саруудад 2 удаагийн хяналт шалгалтыг хийлээ. Хяналт шалгалтад Сум хөгжүүлэх сангаас 2011-2014 онд зээл авсан 100 иргэн, аж ахуй нэгжийг шалгалтын бүрэлдэхүүн хуваан авч шалгалт хийсэн. Шалгалтын явцад зээлийг зориулалт бусаар ашигласан зөрчил хэд хэдэн удаа илэрсэн ба тэдгээр иргэдтэй гэрээний дагуу хариуцлага тооцохоор шийдвэрлэсэн. Мөн зээлийн эргэн төлөлт удаашралтай байгаа иргэдэд зээлээ хугацаанд нь төлж байхыг анхааруулж ажиллалаа.