Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулагдаж буй Монгол Улсын
шинэ Үндсэн хуулийн өдөрт зориулсан шатар сонирхогчдын сумын аварга
шалгаруулах тэмцээнийг 2014 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгууллаа.
Шатрын тэмцээнд эрэгтэй 26, эмэгтэй 4 тамирчин оролцсон бөгөөд Эрэгтэй 1-р байранд Угалз 4-р багийн иргэн Х.Гомбо, 2-р байранд Татварын хэлтсийн ажилтан Д.Амгаланбаяр, 3-р байранд Гэгээншавь 6-р багийн иргэн Я.Болдбаатар, Эмэгтэй 1-р байранд Номгон 1-р багийн иргэн Ш.Норов, 2-р байранд ХААН банкны ажилтан Л.Үүрцайх, 3-р байранд Татварын хэлтсийн ажилтан Д.Оюунэрдэнэ нар шалгарлаа. Тус тэмцээнээс эхний байр эзэлсэн эрэгтэй 3, эмэгтэй 1 тамирчин Аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй боллоо.