Баянхонгор сумын ИТХ-ын Тэргүүлэгчидбагийн Засаг дарга, нийгмийн ажилтан, НХҮХэлтсийн мэргэжилтэнгүүдтэй өргөтгөсөн хуралдаан хийж Хүнсний эрхийн бичиг олгох хөтөлбөр, Өрхийн хөгжлийг дэмжих хөтөлбөр, Олон нийтийн оролцоонд тулгуурласан халамжийн үйлчилгээ, Түлшний үнийн хөнгөлөлт олгох зэрэг асуудлуудыг хэлэлцлээ. Мөн тус хурлаар Баянхонгор сумын ИТХ-ын ээлжит Хуралдааныг 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хуралдуулахаар тогтлоо.