Баянхонгор сумын ИТХ-ын ээлжит бус 12-р хуралдаанаар Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг шинэчлэн тогтоох, Ачааны автомашиныг хотын гудамж, хатуу хучилттай замын хөдөлгөөнд хязгаарлалттайгаар оролцуулах түр ба тусгай зөвшөөрөл олгох журмыг шинэчлэн батлах, ОНХС-ийн хөрөнгийн үлдэгдлийг тодотгох, Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журмыг батлах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэн баталлаа.
Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг шинэчлэн тогтоохтой холбоотойгоор Багийн Иргэдийн Нийтийн хурлыг зохион байгуулж, сонсох ажиллагааг 3-р сард явуулсан ба Иргэдийн Нийтийн Хурлын тайлан, иргэдийн санал хүсэлтийг Багийн Засаг дарга нар тус бүр төлөөлөгчдөд танилцуулж, ажлын хэсгийн гишүүд холбогдох мэдээллүүдийг өглөө.