УИХ-ын гишүүн БОХХААБХорооны дарга Л.Элдэв-Очирын дэмжлэгээр, Баянхонгор сумын ИТХ-аас зохион байгуулсан хот суурин газрын соёлын тухай ойлголтыг ЕБС-ын сурагчдад төлөвшүүлэх, түүгээр дамжуулан иргэдэд нөлөөлүүлэх зорилготой зохион байгуулсан эссэ бичлэгийн уралдааны шилдэг сурагчид өнөөдөр тодорлоо.
Эссэ бичлэгт Баянхонгор сумын Эрдэнэмандал, Номундалай, Номгон, Эрдэм, Соого сейко сургуулиудын ахлах ангийн сурагчдын төлөөлөл оролцсон болно.
I- байр Эрдэнэмандал ахлах сургуулийн 11А ангийн сурагч Б.Өсөхбаяр
II-байр Эрдэнэмандал ахлах сургуулийн 11Б ангийн сурагч Т. Золзаяа
III-байр Ё. Цэнд-Аюуш нар болон тусгай байранд Б.Энхжинлхам, А.Мөнхчимэг, Г.Болормаа нар тус тус шалгарлаа. Мөн эссэ бичсэн бүх сурагч нартаа цаашдын сурлага хөдөлмөрт нь амжилт хүсэж талархал гарын бэлэг гардуулан өглөө.
Их хотын соёл иргэн танаас, надаас шалтгаална.