НҮБ-ын ерөнхий ассамблейгаас жил бүрийн 12 дугаар сарын 03-ны өдрийг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр” болгон зарлаж дэлхий нийтээрээ 20 гаруй жил тэмдэглэн өнгөрүүлж байна. НҮБ-аас 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийг “Тогтвортой хөгжил-Технологийн оролцоо” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр уриалсан юм. Энэхүү уриан дор тус өдөр Баянхонгор сумын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд АХА тэмцээн, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн урлагийн наадам, байнгын асаргаанд байдаг хүмүүст хэрхэн тусламж үзүүлэх талаар үзүүлэн сургалт хийх зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгууллаа.