"Өрхийн хөгжлийн хөтөлбөр"-т хамрагдсан зорилтот гэр бүлүүдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, гэр бүлийн халуун дулаан уур амьсгал бий болгох, тэдний авъяасыг нээн хөгжүүлэх зорилго бүхий “Би Монгол хүн” урлаг, спортын арга хэмжээг 2014 оны 5 дугаар сарын 29,30-ны өдрүүдэд хөтөлбөрт хамрагдсан 140 өрхийн 200 гаруй иргэнийг хамруулан амжилттай зохион байгууллаа. Тэмцээнд гэр бүлүүд Монгол дээлээрээ гоёж ирцгээн “Сайхан монгол хувцастай гэр бүл”-ийг шалгарууж Нэгдүгээр байранд Б.Ариунболдын гэр бүл, Хоёрдугаар байранд С.Сэрчинпэрэнлэйн гэр бүл шалгарлаа. Мөн гэр бүлүүдийн дунд гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулж 8 багийн 64 гишүүн оролцож Цагаанчулуут 5-р баг тэргүүн байранд шалгарлаа.