Дэлхийн гэр бүлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх, гэр бүлийн халуун дулаан уур амьсгал бүрдүүлэх, гэр бүлийн гишүүдийн идэвхи оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Би гэр бүлдээ хайртай” өдөрлөгийг 2014 оны 5 дугаар сарын 15-нд Нийгмийн түншлэлийн 1,4-р багийн хамтарсан багаас санаачлан зохион байгуулж тус арга хэмжээнд 8 байгууллагын 25 гэр бүлийн 85 гишүүн оролцож урьдчилан бэлтгэсэн удирдамжийн дагуу хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө. Тус арга хэмжээн дээр НХҮХ-ийн албаны дарга Х.Пүрэвбаатар оролцогч гэр бүлүүдэд зориулан “Гэр бүлийн үнэ цэнэ” сэдэвт лекцийг уншин чөлөөт ярилцлага хийлээ. Мөн оролцогч хүүхдүүдийн дунд бүжгийн тэмцээн зохион байгуулж шагналт байр эзлүүлж урамшуулсан ба оролцогч байгууллагуудын дунд хээрийн цайны амт шалгаруулах уралдаан, олс таталтын тэмцээн зохион байгуулж шагналт байранд орсон байгууллагуудыг өргөмжлөл, гарын бэлгээр шагнаж урамшууллаа.